ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
Монпэй гэж юу вэ?
- Илүү аюулгүй төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
- 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
- Урамшуулал хүртэх боломж бүхий нэгдсэн систем
- Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж
- Онлайн бүх төрлийн бараа, үйлчилгээг шуурхай авах хялбар арга
Монпэй нь цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчдэд дэвшилтэт технологиор бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна.
Монпэйд нэгдэхийн давуу талууд юу вэ?
- Хэрэглэгчийн урсгалаа нэмэх
- Маркетингийн сурталчилгааны зардал хэмнэх
- Хэрэглэгчээ урамшуулах
- Цахим төлбөр тооцоог ашиглах
Монпэйн төлбөр тооцоо гүйцэтгэх боломжууд
- Касс болон посын холболт хийж төлбөр хүлээж авах
- Монпэй апп дээр үйлчилгээгээ оруулж төлбөр хүлээж авах
- Веб-д суурилсан төлбөрийн сувгаар дамжуулж төлбөр хүлээж авах
- QR код уншуулж төлбөр хүлээж авах
Онлайн хүсэлт өгснөөс хойш хэдий хугацаанд гэрээгээ баталгаажуулах вэ?
Хүсэлт өгснөөс хойш 24-72 цагийн дотор манай мэргэжилтнүүд тантай холбоо барих болно.
Монпэй данснаас банкны данс руугаа хэрхэн шилжүүлэх вэ?
- Гэрээт хамтрагч/төлөөлөгчийн эрхээр нэвтрэн банк руу шилжүүлэг хийх (7/24 цагийн турш)
- Давхар Мобиком-н диллер бол 2244 лавлах руу холбогдон хүсэлтээ өгөх (ажлын цагаар)
Нэвтрэх нууц үгээ мартсан эсвэл блоклосон бол яах вэ?
- Та нэвтрэх нууц үгээ мартсан эсвэл 5 удаа буруу оруулж блоклосон тохиолдолд 1800-1199, 75752255, e-money@mobicom.mn хаягт хандана уу. Системээс илгээгдсэн нууц үгийг бусдад задруулахгүй бөгөөд нэвтэрч орсны дараа заавал солино.
Гүйлгээний пин кодоо мартсан эсвэл блоклосон бол яах вэ?
- Та гүйлгээний пин кодоо мартсан эсвэл 5 удаа буруу оруулж блоклосон тохиолдолд 1800-1199, 75752255, e-money@mobicom.mn хаягт хандана уу. Системээс илгээгдсэн пин кодыг бусдад задруулахгүй бөгөөд нэвтэрч орсны дараа заавал солино.
Баталгаажуулах код хүлээн авах утасны дугаараа хэрхэн бүртгүүлэх вэ?
- Гэрээт хамтрагч/төлөөлөгч нь Монпэй дансанд төвлөрсөн борлуулалтын орлогоо аль ч банкны данс руугаа өдрийн гүйлгээний хязгаарт тааруулан шилжүүлэн авах боломжтой. Үүний тулд гүйлгээ баталгаажуулахад ашиглагдах нэг удаагийн нууц код буюу ТАН код хүлээн авах утасны дугаараа урьдчилан бүртгүүлсэн байх хэрэгтэй. Утасны дугаараа бүртгүүлээгүй тохиолдолд Мобифинансын 75752255 дугаарт ажлын цагаар хандана.
Та Мобифинансд бүртгэлтэй дансны мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?
- Таны Монпэй дансыг хянах, данснаас гүйлгээ хийх эрх бүхий ажилтан солигдох бол тухай бүрд Мобифинансд (e-money@mobicom.mn 1800-1199 лавлах шугам) мэдэгдэж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг хийлгээгүйгээс таны дансанд итгэмжлэлгүй хүн хандаж гүйлгээ хийх боломжтой тул онцгой анхаарна уу! Мөн гүйлгээ баталгаажуулах ТАН код хүлээн хүлээн авах утасны дугаар солигдсон бол өөрчлөлтийг дээрх сувгуудаар мэдээлж өөрчлөлтийг бүртгүүлнэ.